The Global Growth Institute нь Монгол улс дахь итгэмжлэгдсэн түншээр World Class Mongolia ХХК-г сонголоо.
GGI-г үүсгэн байгуулагчид болох Wayne Clarke, Mark Vegh нар чадварлаг багийнхаа хамтаар өнгөрсөн 20 жилийн хугацаанд нийт 600 гаруй компани, тэдний гүйцэтгэх захирлууд болон удирдлагын багтай хамтран ажилласан бөгөөд дэлхийн хэмжээнд 100 орчим бизнесийн байгууллагад үйлчилсэн билээ. Дэлхийн өнцөг булан бүрт, байгууллагуудад тулгардаг нийтлэг асуудал болон бэрхшээлийг шийдвэрлэхэд туслахын тулд тэд дэлхийн төвшний мэдлэг, чадвараа харамгүй зориулсаар ирсэн. Бизнесийн зорилго тэмүүллээ тодорхойлсон удирдагчид “Дэлхийн төвшинд” тодрон гарч ирэхийг зорих болсон бөгөөд байгууллагын удирдлагын ур чадвар нь ажилтнуудын гүйцэтгэлтэй шууд холбоотой. Тиймээс бид бизнесийн амьдралын бодит практикт тулгуурласан, шууд хэрэгжүүлэх боломжит загвар бүхий “Дэлхийн төвшний менежер” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.